builderall

TAB EDU

Бид БНСУ-ын их, дээд сургуулиудад
амжилттай элсэн суралцахыг хүссэн
оюутан, сурагчдад хэлний бэлтгэл, 
бакалавр,  магистр,  докторын
хөтөлбөрүүдэд 30–100%-ийн
тэтгэлэгтэй суралцах боломжийн талаар
хамгийн найдвартай мэдээлэл,
зөвлөгөөг онлайнаар хүргэнэ.

Солонгост хүрэх таны хөтөч

Founder’s Story

Миний нэрийг Энхтайваны Хонгорзул гэдэг. Би БНСУ-ын Чун-Анг их сургуулийн магистр болон докторын хөтөлбөрт 100%-ийн тэтгэлэгтэйгээр суралцаж байна.

Why?

Солонгосын их, дээд сургуульд тэтгэлэгтэйгээр элссэн мэдээ маань олон оюутанд урам өгч, зөвлөгөө хүсэх хүсэлтүүд нэмэгдсэн. Тэдэнд найдвартай мэдээлэл хүргэх, зөв сонголт хийхэд нь туслахын тулд би энэ үйл ажиллагааг эхлүүлсэн юм.

Солонгосын их сургуулиудад — бакалавр, магистр, докторын түвшинд элсэн суралцах зам хялбар биш. Найдвартай мэдээлэл дутмаг, зарим зуучлалын байгууллага намайг хүсээгүй сургуульд оруулахыг шахаж байсан. Харин би өөрийн хүчээр судалж, материал бүрдүүлснээр Гачон их сургуулийн Анагаах ухааны дээд сургууль болон Чун-Анг их сургуульд зэрэг тэнцэж, бүрэн тэтгэлэгтэй суралцах боломжтой болсон

Өнөөдөр би энэ туршлагаа бусад оюутан, сурагчидтайгаа хуваалцаж, тэдний мөрөөдлөө биелүүлэхэд нь хамтран ажиллаж байна.
👉 Мөрөөдөлдөө хүрэх боломж танд ч бий. Та чадна!


CEO’s Story

Миний нэрийг Юү Ду Гюүн гэдэг. Би БНСУ-ын Ханян Их Сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимд суралцдаг залуу бизнес эрхлэгч

Why?

Tab Edu нь анх оюутнуудад Солонгосын их, дээд сургуульд амжилттай элсэхэд нь туслах зорилготойгоор байгуулагдсан.

Бидний түүх нэгэн жижиг үйл явдлаас эхэлсэн. Хамтран Үүсгэн байгуулагч найзынхаа элсэлтийн материал дахь алдааг засаж өгснөөр тэр найз нь бүтэн тэтгэлэгтэйгээр Солонгосын нэр хүндтэй их сургуульд элсэж чадсан юм. Энэ сайхан амжилтын тухай яриа түгж, улам олон оюутан зөвлөгөө хүсэх болсон тул бид илүү өргөн хүрээнд туслахын тулд Tab Edu-г байгуулсан.

Өнөөдөр бид хувь хүний онцлогт нийцсэн зөвлөгөө, менторшип болон нэмэлт үйлчилгээгээр дамжуулан таны мөрөөдөлд хүрэх замыг хөнгөвчилж байна.
👉 Мөрөөдөлдөө хүрэх боломж танд ч бий. Та чадна!


Яагаад биднийг сонгох хэрэгтэй вэ?

ТAB Edu – Солонгост суралцах таны зөвлөх

  ТAB Edu нь БНСУ-ын их, дээд сургуульд амжилттай элсэхэд туслах мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
Бид таны цаг хугацаа, мөнгийг хэмнэж, зөвхөн хичээлдээ төвлөрөх боломжийг бий болгодог.
 
 2023 оноос хойш бид 20 гаруй их сургуулийн үндсэн ангид оюутнуудыг амжилттай зуучлан, шинэ боломжуудыг нээж байна. 


Таны мөрөөдлийн сургуульд хүрэх замыг бид хамтдаа бүтээнэ!


МЭРГЭЖЛИЙН ХАМТ ОЛОН

Бид өөрийн туршлага дээр үндэслэн таны мөрөөдлийг биелүүлэхэд туслах болно. Бид оюутнуудад хамгийн тохиромжтой их сургуулийг олоход туслаж, өргөдлийн процессыг үр дүнтэй, хурдан зохион байгуулахад анхаардаг.

МЕНТОРШИП

Бидний менторшипийн тусламжтайгаар оюутнуудын их сургуулийн элсэлтийн үйл явцыг оновчтой болно. Бид цаг хугацаанд нийцсэн, нарийвчилсан мэдлэг мэдээллээр үйлчлүүлэгчдэдээ үнэн зөв, найдвартай зөвлөгөө хүргэдэг.

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Солонгост суралцах хугацаанд оюутныг дэмжих менторшип үйлчилгээ үзүүлдэг.

Сургууль Зуучлал

Хэлний бэлтгэл болон Үндсэн ангид БНСУ-ын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй зуучлалын үйлчилгээ

Сургалтын Төв

Солонгос хэлний бүх түвшиний хичээлийн танхим болон онлайнаар хичээллэнэ

 Менторшип

Бид тэтгэлэг болон хөтөлбөрт элсэх хүсэлтэй ч яг хэрхэн гэдэг асуултад эргэлзэж буй сурагчдад зориулсан онлайн болон биетээр зөвлөгөө өгдөг.

Contact Us

+82 010-8354-9063 
+82 010-7519-5939 

Seoul, Korea 

tabedumongolia@gmail.com

seongmin0522@gmail.com

© 2025 Tab Edu